Mi утасны хятад ROM-г global ROM руу шилжүүлсэн нь

Jiigee
2 min readMar 29, 2019

--

Өнгөрсөн оны 9 сард Xiaomi Mi 8 утас захиалж авсан чинь хятад ROM-той ирсэн билээ. Анх ирэхэд нь хятад ROM-тойг нь мэдсэн ч гэсэн шинэ утсандаа дурлаад юун ROM нтр солих хэсэг мартагдсан. Гэвч сүүлдээ юм хийх тоолонд хятад хэлтэй янз бүрийн системийн аппликэйшн нтр-г нь хараад уур хүрээд global ROM руу шилжүүлэхээр шийдэв.

Mi-н утаснууд бүгд адилхан доорх аргаар ROM сольж болох байх гэж бодож байна.

Утсаа ямар ROM-тойг мэдэхийн тулд System->About phone->MIUI version руу орно.

PEAMIXM буюу PEA гэсний ард орсон 2 үсэг нь MI байх юм бол global ROM гэсэн үг.

PEACNXM буюу PEA гэсний ард орсон 2 үсэг нь CN буюу china байх юм бол хятад ROM гэсэн үг юм.

Мөн утасныхаа өөрт хэрэгтэй файлуудаа нөөцөлж аваарай !

За ингээд үндсэн ажилдаа орцгооё.

  1. Албан ёсны сайтаас global ROM татаж авна. http://en.miui.com/download.html

2. Xiaomi flash tool болон Mi Unlock tool татаж авна.

3. Settings -> About phone -> MIUI version дээр 7 удаа дарсны дараа “You are now developer” гэсэн бичиг гарч ирнэ.

4. System->Additional settings->Developer options->OEM unlocking гэснийг идэвхижүүлнэ.

5. System->Additional settings->Developer options->Mi Unlock status руу орж Mi-н аккаунтаа оруулна.

6. System->Additional settings->Developer options->USB Debugging идэвхижүүлнэ.

7. Утсаа унтраагаад FASTBOOT горимд оруулна. Volume Down + Power button зэрэг удаан дарна. Компьютертээ USB-р утсаа холбоно.

8. 2-р алхам дээр татаж авсан Mi Unlock-ээ нээж Mi-н аккаунтаа оруулан Unlock хийнэ.

9. 2-р алхам дээр татаж авсан Xiaomi flash tool-ээ нээж 1-р алхам дээр татаж авсан ROM-оо сонгоод flash дарна.

За ингээд улаанаар дугуйлсан хэсгийг хараад global ROM руу шилжсэнийг харж байгаа байх.

Амжилт баяртай.

--

--

Jiigee
Jiigee

Responses (1)